Мэдээллүүд



Манай эмнэлэг нь 2003 онд анх үүсгэн байгуулагдсан ба түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 

-Хэвтүүлэн эмчлэх хэсэг 
-Амбулаторийн үзлэг оношилгоо
-Эмийн бус эмчилгээний кабинет 

гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

Манай эмнэлгийг эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч анагаах ухааны магистр, 2-р амаржих газрын ерөнхий эмчээр 10 гаруй жил ажилласан туршлагатай Хорлоогийн Ганбаатар эмч удирдан ажиллаж байна. 

Амбулаторийн хэсэг :

Бид ихэнхдээ нөхөн үржихүйн насны буюу 20-45 насны эмэгтэйчүүдэд эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. 
 

Амбултариор дараах эмчилгээ, үйлчилгээг явуулдаг. 

-Хэт авиан оношилгоо
-Эмэгтэйчүүдийн өвчнийг илрүүлж, эмчлэх
-Урьдчилан сэргийлэх үзлэг хийх
-Үтрээ, умайн хүзүүний арчдас, эд эсийн шинжилгээ авах, зөвлөгөө өгөх
-Умайн хүзүүний эмгэгийг дурангаар дурандан оношлох
-Жирэмсэн эмэгтэйчүүдийг хяналтанд хүсэлтээр нь авч 14-21 хоног тутамд үзэн зөвлөгөө өгч, төрөлтөнд бэлтгэх
-Үргүйдлийн шалтгааныг судлан эмчлэх
-Эрүүл мэндийн сугалт сурталчилгааг явуулах
-Жижиг мэс ажилбарыг хийх
-Ерөндөг тавих , авах
-Өндгөвч, умайд шарлага хийх 
-Мэс заслын шарх боох
-Хүүхдийн эмчийн үзлэг 


Нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог чанарын өндөр 
түвшинд хийж эмчлүүлэгч нарт шаардлагатай эмчилгээг эмнэлгээс гадуур ба амбулаториор хийдэг. 


Хэвтүүлэн эмчлэх хэсэг:

Эмэгтэйчүүдийн бүхтөрлиийн өвчнийг эмийн болон эмийн бус , мэс заслын аргаар эмчилж байна.

хярзангийн 1, 2-р зэргийн урагдлыг сэргээн засах, үтрээ шулуун гэдэсний ба давсагны унжилтыг сойх ,гадна бэлэг эрхтэний бүх гажгийг засах зэрэг мэс заслуудыг хийж байна.

Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийг хэвтүүлэн эмчилж байна. сүүлийн гурван жилийн хугацаанд амбулаториор
 
- нийт 12480 хүнд үзлэг шинжилгээ эмчилгээ хийж
- стационарт 810 хүнийг хэвтүүлэн эмчилж
- 3420 ор ашиглаж
- эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх мэс заслыг 172 хүнд хийж 
- нөхөн үржихүйн сургалт сурталчилгааг 2000 хүнд явуулж
- 86 эхийг жирэмсний хяналтанд авч эсэн мэнд амаржуулсан байна
- Үргүйдэлтэй 108 эмэгтэйд эмчилгээ хийсэн нь үр дүн нь гарч 70% нь жирэмсэлж хүндрэлгүй төрсөн.

Эмийн бус эмчилгээний кабинет:
 
Эмийн бус эмчилгээ нь 2007 оны 4- р сараас эхлэн манай эмнэлэг эмийн бус эмчилгээний кабинетийг ашиглалтанд оруулан ажиллаж байна. энэ нь эмчилгээ үйлчилгээний хүрээг өргөтгөх, хэрэглэгчдиийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн энэхүү кабинетийг ажиллуулж байна.